Авьяаслаг монгол хүүхэд
2013-01-07
Дараах дасгалыг өдөр бүр бага багаар гүйцэтгэж алдаагаа засаарай

Ангилал: Бие даалт

 1.            Жилийн цагираг

Модны ишний хөндлөн огтлол дээр нягт сийргээрээ адилгүй цагирган хээг харж болох ба энэ нь модны жилийн цагираг юм.Мод жил бүрд нэг цагираг нэмдэг нь мод нэг нас ахисныг илэрхийлнэ.

  1.Чээжээр бичээд  алдсан үгээ нэг мөр бич.

2. ямар? Гэсэн асуултанд хариулагдах үгийг ол.

3. хэдэн? Гэсэн асуултанд хариулагдах үгийг олж бич.

4. ГЭ-ГЭ-ГЭГ загварт тохирох үгийг эхээс ол.

2.          Мөөг

Жинхэнэ мөөг ургамал нь навч, цэцэггүй, гэрэл нийлэгжилт явуулж чаддаггүй.Тэд шимэгч хорхой лугаа адил бусад ургамлын бие дээр наалдан бусад амьд буюу амьд бодисын сэг зэмээс шим тэжээлээ авдаг.

1.    Чээжээр бичээд алдсан үгийг нэг мөр бич.

2.    Балархай эгшгийг улаан өнгөөр буд

3.    Юу? гэсэн асуултанд хариулагдах үгийг түүж бич

4.    Хэн? Хэдэн? Ямар? Юу? яав?  Загварт тохирох өгүүлбэр зохио.

3.         Ойм ургамал

Дулаан бүлээн чийглэг газар хааяагүй ургадаг ойм ургамал нь дэлхийн бөмбөрцөг дээр хамгийн эрт бий болсон хуурай газрын сүрэг бөгөөд үрэнцрээрээ хойч үеэ үржүүлнэ.

1.    Чээжээр бичээд алдсан үгийг нэг мөр бич.

2.    Өргөлтөт эгшгийг цэнхэр өнгөөр буд.

3.    2, 3 үетэй үгийг үеэр таслаад түүж бич

4.    Хамгийн дэлхийн үржүүлнэ гэдэг үгсийг авиа үсгээр тодорхойл.

4.          Үзмэрийн ой

Ойм ургамал хэдийгээр цэцэглэж , үр жимс өгдөггүй ч навч мөчир ногоон, дүрс байдал сонин чамин, байнга хүмүүсийн сонирхлыг татна. Хүмүүс хашаа хүрээ, орон байрандаа тарьдаг.

1.    Чээжээр бичээд алдсан үгийг нэг мөр бич.

2.    Эхээс хэн гэдэг асуултанд хариулагдах үгийг олоод авиа үсгээр тодорхойл.

3.    Эгшигт гийгүүлэгчийг шар өнгөөр буд.

4.    Эхээс ялгах эгшигтэй үгийг олж холбоо үг бүтээ.

5.    Малын ашиг шим

Хүний хөдөлмөр маллагааны тусламжтай амьдардаг амьтдыг тэжээмэл амьтан гэнэ. Таван хошуу малын хонь , ямааг бог ,үхэр ,адуу, тэмээг бод мал гэнэ.Манай ард түмэн таван хошуу малыг маллаж ,ашиг шимийг ашиглаж ирсэн арвин туршлагатай.Хүмүүс мах сүүг хүнсэндээ хэрэглэхийн зэрэгцээ , арьс шир, ноос, ноолуурыг боловсруулан гутал , хувцас зэрэг янз бүрийн эд юмс хийж хэрэглэдэг.

1.    Чээжээр бичээд алдсан үгийг нэг мөр бич.

2.    Заримдаг гийгүүлэгчийг ногоон өнгөөр буд.

3.    Эсрэг утгатай үгийг бич

Их-                сайхан-                      заваан-                          өндөр-              богино-


Comments

2013-04-12 -

Бичсэн: temuujin (зочин)

cheejeer bish tseejeer bichih

. Шууд холбоос



Бичлэг: 3 » Нийт: 3
Өмнөх | Дараагийн


Сүүлийн бичлэгүүд

. Математикийн хичээлээр бие дааж бодоод хариугаа шалгаарай
. Монгол хэлний хичээлээр бие дааж гүйцэтгэх даалгавар
. Дараах дасгалыг өдөр бүр бага багаар гүйцэтгэж алдаагаа засаарай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Нар өвөртөлсөн уул
. bilegee_111
. Хүчилтөрөгч- амьдрал
. Taishir
. Математикийн ЗАС
. эзэн хичээвэл заяа хичээнэ
. nandin.blog
. Welcome To My Blog

Зохиогчийн эрх

© Авьяаслаг монгол хүүхэд




:-)
 
xaax