Авьяаслаг монгол хүүхэд
2013-01-14
Монгол хэлний хичээлээр бие дааж гүйцэтгэх даалгавар

Ангилал: Бие даалт


6.    Хоёр найз

Дугар сургуульд орлоо. Дэлгэр гэдэг ширээний найзтай болов. Зургийн хичээл орлоо. Усан будгаар будах болов. Тэр хоёрын дэвтэр ширээн дээр багталцахгүй байв. Дэлгэр Дугарын дэвтрийг хүчтэй түлхэв. Дугар сандран дэвтрээ авчхав. Будаг Дэлгэрийн дэвтэр дээгүүр асгарав.

1.    Эхээс оноосон нэр хэд байгааг олж ялган бичээрэй.

2.    сургуульд, Дэлгэрийн, багталцахгүй, ширээний, найзтай –үгсийн авиа, үсэг, үе тус бүр хэд байгааг олоорой.

3.    Ямар? Юугаар? Яах? болов.- асуултуудад тохирох өгүүлбэрийг олж бичээрэй.

4.    Дэвтэр гэсэн үг орсон өгүүлбэр зохиож бич.

7.    Кино

Хүн төрөлхтөн хамгийн гайхамшигтай урлагийг кино гэж үздэг. Кино нь дотроо хүүхэлдэйн, уран сайхны, баримтат кино гэсэн олон төрөл байдаг.

1.    Эхийг цээжээр бичээд алдсан үгийг нэг мөр бичиж тогтоо.

2.    Эгшиг нөхөж үг бүтээгээрэй.

К.ба     к.н.   к.сс   кл.б   к.бель   ф.т.   ф.рм   ф.нд

3.    Үгийг зөв байрлуулан өгүүлбэр болгон бичээрэй.

Арслан, мэндчилгээ,   зээрийн, буруугаа, ухааран, сонсоод, ичив

4.    Үгийг ажиглаад  1. Эгшигтэй 2. Эгшиггүй  хоёр хэсэгт  бүлэглэн бичээрэй.

 явж, зогсож, урд, ичиж, ойлгох, охид, уншиж, маргалд

8.    Хамгийн их унтагчид

Анхны цас ормогц манай орны зэрлэг амьтад болон шувуудын амьдралын нөхцөл эрс өөрчлөгддөг. Баавгай, дорго, тарвага, зурам зэрэг амьтад ухсан нүхэндээ орж 6 сар орчим унтана.

1.    Чээжээр бичээд  алдсан үгээ нэг мөр бич.

2.    Эхээс дараалсан 3 гийгүүлэгчтэй үгийг хэд байгааг олж бич.

3.    Цэгийн оронд -ын,- ийн  тохирохыг залгаж бичээрэй

 Багш.......үзэг,   сурагч .............дэвтэр,  анги .... хаяг,    сургууль ....... хашаа

4.     Үгийг ажиглаад  1. Хоолойн “Г”   2. Хэлний “Г”   гэсэн  хоёр хэсэгт  бүлэглэн бичээрэй

Тогос,   тарвага, ингэ,  булга, зоргол,   гөлөг, тугал, унага, янгир, , хурга, ишиг, аргаль, нугас, тогоруу, ангир, хулгана

9.    Ой мод

Манай орон ой модоор баян. Чи шилмүүст мод, навчит мод хоёрыг ялгадаг уу? Зун модон дотор явах сайхан. Хус ямар өнгөтэй вэ?

1.    Цэвэр сайхан хуулж бичээд, эр үгийн доогуур 1, эм үгийн доогуур 2 зураарай.

2.    Өөрийн мэдэх модны нэрийг олж өгүүлбэр зохиож бич.

3.    Хэн хэнээс ямар юу яав?    Ямар юуг хэн яав?   Хэн хэн хэдэн юугаар яасан?-асуултуудад тохирох өгүүлбэр зохио.

4.    Сэдвээс угийн “Н” орсон үгсийг цэнхэр өнгөөр буд.

10.  Гар

Хүний гар хамгийн чухал эрхтэн. Гараараа бүх зүйлийг хийнэ. Гараа цэвэр байлгах хэрэгтэй. Гаргүй бол юу ч хийж чадахгүй. Гараа элдэв гэмтлээс сайн хамгаал.

1.    Чээжээр бичээд  алдсан үгээ нэг мөр бич.

2.    ыг, ийг- тохирохыг залгаж бичээрэй.

Гар, хог, олз, орц, банш, аалз, шоршоолж, багаж, тогооч, хонь, урхи, сургууль

3.    Өгсөн үсгээр үг бүтээж ялгаатай үгийг түүж бичиж, үгсэд тохирох асуултыг бич.

   Рэвдтэ,  угмша, үгнэ,  гүзэ

4.    Усан будаг- холбоо үгийг дэлгэрүүлж, өгүүлбэр зохиогоорой.

11. Найрсаг зан

Эв найрамдал хүн бүхэнд хэрэгтэй. Хүнтэй эвтэй, найрсаг харьцаж байх нь чухал. Бага наснаасаа найрсаг сайхан занг эзэмших хэрэгтэй. Энэ бол хүний нэг эрхэм чанар билээ. Хүний сурч мэдсэн , хийж чадах бүхэн эрдэм байдаг.

1.    Эхээс ялгах эгшигтэй үгийг түүж бич

2.    Алдааг  олж зөв болгож бичээд үеэр таслаарай

Унга,   туглын, цагыг, Дашын, дүрмыг, утасаар

3.    Холбоо үг болгон бич

 Ямар чоно.  Хэдэн найз.   Усны  юу. Хэний  ном.  Юуны  гөлөг.   Ямар хүүхэд      Хэний найз.   Галын юу.  Дорж яав

4.    ГЭ-ГЭ-ГЭГ, Э-ГЭГГ, ЭГ-ГЭГ-тохирох үг тус бүр 3-г олж бич.



Comments

2022-10-03 -

Бичсэн: Зочин

Дэ

. Шууд холбоос


2013-03-22 - зөв бич

Бичсэн: Зочин

чээжээр биш цээжээр

. Шууд холбоос



Бичлэг: 2 » Нийт: 3
Өмнөх | Дараагийн


Сүүлийн бичлэгүүд

. Математикийн хичээлээр бие дааж бодоод хариугаа шалгаарай
. Монгол хэлний хичээлээр бие дааж гүйцэтгэх даалгавар
. Дараах дасгалыг өдөр бүр бага багаар гүйцэтгэж алдаагаа засаарай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Нар өвөртөлсөн уул
. bilegee_111
. Хүчилтөрөгч- амьдрал
. Taishir
. Математикийн ЗАС
. эзэн хичээвэл заяа хичээнэ
. nandin.blog
. Welcome To My Blog

Зохиогчийн эрх

© Авьяаслаг монгол хүүхэд




:-)
 
xaax